HSRP

HSRP (Hot Standby Router Protocol) нь LAN-н орчинд default gateway-г алдаанд тэсвэртэй нөөцтэй байхаар тохируулах протокол юм. Сискогийн өмчийн протокол юм. 2 болон түүнээс дээш тооны бодит рөүтерүүд нэгдэж виртуаль рөүтерийг үүсгэж ажиллах бөгөөд виртуаль рөүтерийн IP хаяг нь төхөөрөмжийн гарцын хаяг болон тохируулагддаг. Хэдийгээр нэг виртуаль рөүтер байгаа ч сонгосон протоколоос шалтгаалан нэг бодит рөүтер, эсвэл ачааллыг тэнцвэржүүлэн олон рөүтер өгөгдлийг өөр дээгүүрээ дамжуулна. Хэрэв өгөгдлийг дамжуулж байсан рөүтер үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол дараагийн рөүтер автоматаар үүргийг нь өөр дээрээ шилжүүлэн авч ажиллах бөгөөд энэ шилжих ажиллагаа хэрэглэгчид мэдэгдэхгүй бөгөөд сүлжээний үйлчилгээ тасалдалгүй цааш ажиллах болно. TCP/IP-н udp 1985 порттой applicatiоn түвшиний протокол юм.

HSRP version IP Protocol Group address UDP Port Virtual MAC address range
1 IPv4 224.0.0.2 (all routers) 1985 00:00:0c:07:ac:XX
2 IPv4 224.0.0.102 (HSRP) 1985 00:00:0c:9f:fX:XX
IPv6 ff02::66 2029 00:05:73:a0:0X:XX

Виртуал MAC хаяг 16 тын тооллын систем дээрх групп ID-г илэрхийлнэ. HSRP нь замчлалын протокол биш юм. IP замчлал ямар нэг байдлаар замчлалын хүснэгтэнд нөлөө үзүүлэхгүй.

https://en.wikipedia.orgview_html.php?sq=terrorism in the United States&lang=mn&q=Hot_Standby_Router_Protocolhttps://web.archive.org/web/20160602090406/http://www.networksorcery.com/enp/rfc/rfc2281.txt


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search